2024/04/29
ТӨСӨӨЛӨӨС ДАВАХ ХЭТИЙДСЭН МЭДРЭМЖ “ХАРХОРУМ ДИЖИТАЛ АРТ, ХӨГЖМИЙН ФЕСТИВАЛЬ”

Богино хугацаанд нэгэн зорилгын дор гайхамшигтайгаар нэгдэн, чанартай үр дүнг үзүүлэн, шинэ түвшин стандартыг тогтоож чадсан Степпе Холдинг-ын чадварлаг хамт олонд баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье. Монголын урлаг хийгээд залуусын парти соёлыг шинэ түвшинд хүргэх, уламжлалт хөгжим, урлагийг орчин үетэй хослуулан цаашлаад дэлхий дахинд таниулах гэсэн зорилго, эрмэлзлэлийн дор билэгшээн Монголын түүхэн дэх хамгийн том нийслэл хот, дэлхий дахиныг өөртөө даллан дуудаж нэгэн цагт дэлхийн соёл иргэншлийн холбогч байсан Хархорум хотын нэрээр нэрлэсэн билээ. Бид цаашид фестивалиа улам бүр чанаржуулан монголын уламжлалт өв соёлоо орчин үеийн хөгжим, техник технологитой хослуулан дэлхийн хэмжээний фестиваль болгохын төлөө улам бүр хичээж ажиллах болно.

0
0

Хамгийн анх удаагийн буюу энэ жилийн Хархорум дижитал арт хөгжмийн фестивальд гадаадын 4, Монголын 11 DJ оролцож өөрсдийн шилдэг уран бүтээлүүдээр энэ үдэш Степпе Ареана-г зорин ирсэн 7000 гаруй залуучуудад электроник хөгжим хийгээд дижитал артын гайхамшгийг мэдрүүлж чадлаа. Мөн Хархорум фестиваль дээр Монголын өөр өөрийн өнгө аяс, онцлог бүхий шилдэг бартендарууд ирсэн зочдод амтат коктельнуудаараа үйлчиллэж байсан юм.

Энэ үдшийн онцлох үзүүлбэр нь яах аргагүй Үндэсний урлагийн их театрын Монгол цам бүжгийн үзүүлбэр нь ирсэн зочдыг огшоож чадсан. Түүнчлэн UB Drums-ын соло уран бүтээлч Hulgo-гын үзүүлбэр ч мөн адил гайхамшигтай байсан юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд
Бүх эрх хуулиар хамгаалагдсан. © 2024 Степпе Линк Холдинг.