Жил бүрийн 12-р сард дэлхийн өнцөг булан бүрд өөр өөр найруулга өнгө аястайгаар 100 гаруй жил тоглогдохдоо эдүгээг хүртэл үзэгчдийн зүрх сэтгэлийг булаасаар буй сонгодог урлагийн сор болсон бүтээл бол Щелкунчик билээ. Тэгвэл олон улсад анх удаа Монгол уран бүтээлчийн санаачлагаар медиа арттай хослуулан үйл явдал бүр нь үлгэрийн мэт тодрох “Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт бүжгэн жүжиг 3 өдрийн турш Степпе Арена Мөсөн Өргөөд танхим дүүрэн үзэгчидтэй амжилттай болж өндөрлөлөө.
Мэдээ / January 4, 2023
Ази тивийн холимог тулааны хамгийн том холбоо болох One Championship-ын албан ёсны эрхтэй холимог тулааны Road to One Mongolia р еалити шоу тэмцээний үндэсний ялагч тодруулах финалын тоглолт Улс тунхагласны баярын өдөр Степпе Аренад амжилттай болж өндөрлөлөө.
Мэдээ / November 30, 2022
Монголд анх удаа уран зургийг дижитал хэлбэрт хөрвүүлж 360° хэмжээст 11 метр өндөр дэлгэцээр үзүүлэн электроник урсгалын орон орны артистуудын хөгжмийг дан ганц сонсгох бус харуулж, сонсгож мэдрүүлж чадсан “Хархорум дижитал арт, хөгжмийн фестиваль”-г Степпе Арена ХХК болон Степпе Амюзмент ХХК нар хамтран амжилттай зохион байгууллаа.
Мэдээ / November 30, 2022