Холимог тулааны "Road to One Mongolia" тэмцээний ялагч тодорлоо
850495ba-4123-4996-ac71-e8a17b7afab9
November 30, 2022

Энэхүү тэмцээнийг Монголд зохион байгуулах албан ёсны эрхийг Степпелинк холдинг ХХК эзэмшин Монголын холимог тулааны түүхэнд нэгэн шинэ түүхийг бичиж дэлхийн дэвжээнд Монгол улсаас тулалдах тулаанчаа дэлхийн стандартын дэвжээнээ, шудрага шүүлт, хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн дор тодрууллаа. 

Гурван сарын турш Монгол HD телевизээр Ням гараг бүр реалити нэвтрүүлэг хэлбэрээр үзэгчдийн хүртээл болж холимог тулааны гайхамшиг хийгээд тамирчдын тэсвэр хатуужлыг харуулж чадсан тэмцээн маань ийнхүү өнгөрсөн Бямба гарагт үндэсний цор ганц ялагчаа тодрууллаа. 

One Championship холбоотой жилийн 100 мянган ам.долларын гэрээ байгуулах эрхийн эзэн буюу үндэсний ялагчаар Х.Амартүвшин дасгалжуулагчтай Хөх багийн тулаанч Б.Энх-Оргил тодорлоо. Б.Энх-Оргилын хувьд 2020, 2021 оны холимог тулааны улсын аварга мэргэжлийн тулаанд 7 ялалт 2 хожигдолтой явж байсан бол ийнхүү 8 дахь ялалтаа байгуулан дэлхийн дэвжээнд Монгол улсаа төлөөлөн тулалдахаар боллоо. Түүний өрсөлдөгч нь Б.Амартүвшин дасгалжуулагчтай Улаан багийн тулаанч Б.Бат-Очир байсан юм. Б.Бат-Очирын хувьд өдгөө 21 настай Дотоод хэргийн их сургуулийн 3-р курсийн оюутан залуу тамирчин хэдий ч маш дайчин тулааныг үзүүлэн 40 тамирчнаас финалын 4-т шалгарч чадсан өсөх ирээдүйтэй гайхамшигтай тулаанч юм. 

6b5d1aad-f55e-43c7-af03-9f4b557a1722

Мөн энэ өдрийн онцлох тулаануудаас товч дурдвал Улаан багийн ерөнхий дасгалжуулагч Б.Дамланпүрэв Киргизийн шилдэг залуу тамирчин Нурсултан Токторовтой тулаан хийж ялагдал хүлээсэн бол, Хөх багийн ерөнхий дасгалжуулагч Х.Амартүвшин Солонгосын "Captain Korea" хочит Хан Гүк Жүнтэй тулалдан ялалт байгууллаа.

a6d3ebd6-9180-4ef5-81a1-38f9d82c6680
df8145c7-9ad2-464c-8472-e0b2a858dd6f

Mөн энэ өдрийн хамгийн оргил тулаан бол яах аргаггүй Mонгол Улсаас ONE Championship-д тулалдаж буй Ардын хүү хочит О.Пүрэвийн эх орныхоо дэвжээнээ хийсэн анхны ONE Championship -ийн албан ёсны тулаан буюу Индонезийн тамирчин Суното Перингкаттай хийсэн тулаанууд байлаа. О.Пүрэв тамирчин эх орныхоо дэвжээнээ хийсэн тулаандаа ялалт байгуулж Улс тунхагласны баяр хурсан олноо баярлуулж чадлаа.

c11778c1-044b-480a-ad57-286e19a4d849

Энэ өдөр хүрэлцэн ирж дэлхийн дэвжээг дэргэдээс нь үзэж, Монгол тулаанчидаа уухайлан дэмжсэн үнэнч хөгжөөн дэмжигч,үзэгчдэдээ баярлалаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд
753475b4-8ce3-40a8-b89a-48c8b4e05da0

Жил бүрийн 12-р сард дэлхийн өнцөг булан бүрд өөр өөр найруулга өнгө аястайгаар 100 гаруй жил тоглогдохдоо эдүгээг хүртэл үзэгчдийн зүрх сэтгэлийг булаасаар буй сонгодог урлагийн сор болсон бүтээл бол Щелкунчик билээ. Тэгвэл олон улсад анх удаа Монгол уран бүтээлчийн санаачлагаар медиа арттай хослуулан үйл явдал бүр нь үлгэрийн мэт тодрох “Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт бүжгэн жүжиг 3 өдрийн турш Степпе Арена Мөсөн Өргөөд танхим дүүрэн үзэгчидтэй амжилттай болж өндөрлөлөө.

Мэдээ / January 4, 2023

850495ba-4123-4996-ac71-e8a17b7afab9

Ази тивийн холимог тулааны хамгийн том холбоо болох One Championship-ын албан ёсны эрхтэй холимог тулааны Road to One Mongolia реалити шоу тэмцээний  үндэсний ялагч тодруулах финалын тоглолт Улс тунхагласны баярын өдөр Степпе Аренад амжилттай болж өндөрлөлөө. 

Мэдээ / November 30, 2022

d6db0d6e-bae4-45df-8b64-65f687325bf6

Монголд анх удаа уран зургийг дижитал хэлбэрт хөрвүүлж 360° хэмжээст 11 метр өндөр дэлгэцээр үзүүлэн электроник урсгалын орон орны артистуудын хөгжмийг дан ганц сонсгох бус харуулж, сонсгож мэдрүүлж чадсан “Хархорум дижитал арт, хөгжмийн фестиваль”-г Степпе Арена ХХК болон Степпе Амюзмент ХХК нар хамтран амжилттай зохион байгууллаа.


Мэдээ / November 30, 2022