ТӨСӨӨЛӨӨС ДАВАХ ХЭТИЙДСЭН МЭДРЭМЖ “ХАРХОРУМ ДИЖИТАЛ АРТ, ХӨГЖМИЙН ФЕСТИВАЛЬ”
d6db0d6e-bae4-45df-8b64-65f687325bf6
November 30, 2022

Богино хугацаанд нэгэн зорилгын дор гайхамшигтайгаар нэгдэн, чанартай үр дүнг үзүүлэн, шинэ түвшин стандартыг тогтоож чадсан Степпе Холдинг-ын чадварлаг хамт олонд баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт хүсье. Монголын урлаг хийгээд залуусын парти соёлыг шинэ түвшинд хүргэх, уламжлалт хөгжим, урлагийг орчин үетэй хослуулан цаашлаад дэлхий дахинд таниулах гэсэн зорилго, эрмэлзлэлийн дор билэгшээн Монголын түүхэн дэх хамгийн том нийслэл хот, дэлхий дахиныг өөртөө даллан дуудаж нэгэн цагт дэлхийн соёл иргэншлийн холбогч байсан Хархорум хотын нэрээр нэрлэсэн билээ. Бид цаашид фестивалиа улам бүр чанаржуулан монголын уламжлалт өв соёлоо орчин үеийн хөгжим, техник технологитой хослуулан дэлхийн хэмжээний фестиваль болгохын төлөө улам бүр хичээж ажиллах болно.

0b1ce5b0-4730-4751-bd9d-4ae749eb41b2
2e1de32b-4584-4d32-aac9-f8054df0b9df
5c6193c8-0c53-4fae-b9ba-8c58cdef2f33

Хамгийн анх удаагийн буюу энэ жилийн Хархорум дижитал арт хөгжмийн фестивальд гадаадын 4, Монголын 11 DJ оролцож өөрсдийн шилдэг уран бүтээлүүдээр энэ үдэш Степпе Ареана-г зорин ирсэн 7000 гаруй залуучуудад электроник хөгжим хийгээд дижитал артын гайхамшгийг мэдрүүлж чадлаа. Мөн Хархорум фестиваль дээр Монголын өөр өөрийн өнгө аяс, онцлог бүхий шилдэг бартендарууд ирсэн зочдод амтат коктельнуудаараа үйлчиллэж байсан юм.

502bc8c1-9705-4c69-8e81-7e236903ab39

Энэ үдшийн онцлох үзүүлбэр нь яах аргагүй Үндэсний урлагийн их театрын Монгол цам бүжгийн үзүүлбэр нь ирсэн зочдыг огшоож чадсан. Түүнчлэн UB Drums-ын соло уран бүтээлч Hulgo-гын үзүүлбэр ч мөн адил гайхамшигтай байсан юм.

1c95f514-4f51-4da6-8345-a6b64d6d7e5e

9e138778-a079-4bdb-9cb5-559855aadb94

Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд
753475b4-8ce3-40a8-b89a-48c8b4e05da0

Жил бүрийн 12-р сард дэлхийн өнцөг булан бүрд өөр өөр найруулга өнгө аястайгаар 100 гаруй жил тоглогдохдоо эдүгээг хүртэл үзэгчдийн зүрх сэтгэлийг булаасаар буй сонгодог урлагийн сор болсон бүтээл бол Щелкунчик билээ. Тэгвэл олон улсад анх удаа Монгол уран бүтээлчийн санаачлагаар медиа арттай хослуулан үйл явдал бүр нь үлгэрийн мэт тодрох “Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт бүжгэн жүжиг 3 өдрийн турш Степпе Арена Мөсөн Өргөөд танхим дүүрэн үзэгчидтэй амжилттай болж өндөрлөлөө.

Мэдээ / January 4, 2023

850495ba-4123-4996-ac71-e8a17b7afab9

Ази тивийн холимог тулааны хамгийн том холбоо болох One Championship-ын албан ёсны эрхтэй холимог тулааны Road to One Mongolia реалити шоу тэмцээний  үндэсний ялагч тодруулах финалын тоглолт Улс тунхагласны баярын өдөр Степпе Аренад амжилттай болж өндөрлөлөө. 

Мэдээ / November 30, 2022

d6db0d6e-bae4-45df-8b64-65f687325bf6

Монголд анх удаа уран зургийг дижитал хэлбэрт хөрвүүлж 360° хэмжээст 11 метр өндөр дэлгэцээр үзүүлэн электроник урсгалын орон орны артистуудын хөгжмийг дан ганц сонсгох бус харуулж, сонсгож мэдрүүлж чадсан “Хархорум дижитал арт, хөгжмийн фестиваль”-г Степпе Арена ХХК болон Степпе Амюзмент ХХК нар хамтран амжилттай зохион байгууллаа.


Мэдээ / November 30, 2022