Монголд зохион байгуулах гэж буй “Road to One Mongolia 2022” нэвтрүүлгийн тухай
“Road to One” тэмцээн нь хамгийн авьяаслаг, ирээдүйтэй залуу тамирчдыг илрүүлж олон улсын ONE Championship-ын дэвжээнд тулалдах эрхийг олгодог анхдагч, суурь тэмцээн болно. “Road to One Mongolia 2022” тэмцээний хувьд Олимпын стандарт бүхий Монголын анхны мөсөн өргөө болох “Степпе Арена” болон үндэсний шилдэг ТВ суваг болох “МонголHD” компанитай хамтран, 10 анги бүхий “Реалити шоу” нэвтрүүлэг, 2 анги бүхий аварга шалгаруулах шууд дамжуулалтай тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ төрлийн тэмцээн нь Төв Азийн бүс нутгаас Монголд анх болж байгаагаараа онцлогтой.
Бидний тэмцээнд 40-н эрэлхэг Монгол эрчүүд оролцож, 61кг болон 66кг жингийн төрөлд тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа сорин, шударгаар өрсөлдөх бөгөөд амаргүй олон давааг амжилттай давсан аваргыг “One Championship”-н олон улсын тэмцээнд оролцох 100,000 ам. долларын гэрээ байгуулах эрхээр шагнах юм. Монгол улсаа төлөөлж олон улсын дэвжээнд тулалдаж буй З.Шинэчагтга, О.Пүрэв, Б.Дамланпүрэв зэрэг шилдэг тамирчдын удирдлага, дасгалжуулалтын мөн мэргэжлийн хоол зүйч, эмч нарын хяналт, зөвлөмжийн доор эрүүл мэнд, аюулгүй байдлын шинэ жишигт орчинд эрэлхэг залуучууд тус тэмцээнд өрсөлдөж буй. Тэмцээний зураг авалтыг 5 сард эхэлснээс хойш хуваарийн дагуу амжилттай явж байгаа бөгөөд 9 сарын 18-ны өдөр эхний дугаарыг цацаад байна.
Энэхүү тэмцээний финалын тоглолт буюу шууд тулааныг 11 сарын 25, 26-ны өдрүүдэд Степпе Арена дээр зохион байгуулах бөгөөд шууд дамжуулалтын хамтрагчаар бид UNISPORTS сувагтай хамтран PPV моделоор үзэгчдэд хүргэхийг зорин ажиллаж байна.
Жил бүрийн 12-р сард дэлхийн өнцөг булан бүрд өөр өөр найруулга өнгө аястайгаар 100 гаруй жил тоглогдохдоо эдүгээг хүртэл үзэгчдийн зүрх сэтгэлийг булаасаар буй сонгодог урлагийн сор болсон бүтээл бол Щелкунчик билээ. Тэгвэл олон улсад анх удаа Монгол уран бүтээлчийн санаачлагаар медиа арттай хослуулан үйл явдал бүр нь үлгэрийн мэт тодрох “Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт бүжгэн жүжиг 3 өдрийн турш Степпе Арена Мөсөн Өргөөд танхим дүүрэн үзэгчидтэй амжилттай болж өндөрлөлөө.
Мэдээ / January 4, 2023
Ази тивийн холимог тулааны хамгийн том холбоо болох One Championship-ын албан ёсны эрхтэй холимог тулааны Road to One Mongolia реалити шоу тэмцээний үндэсний ялагч тодруулах финалын тоглолт Улс тунхагласны баярын өдөр Степпе Аренад амж илттай болж өндөрлөлөө.
Мэдээ / November 30, 2022
Монголд анх удаа уран зургийг дижитал хэлбэрт хөрвүүлж 360° хэмжээст 11 метр өндөр дэлгэцээр үзүүлэн электроник урсгалын орон орны артистуудын хөгжмийг дан ганц сонсгох бус харуулж, сонсгож мэдрүүлж чадсан “Хархорум дижитал арт, хөгжмийн фестиваль”-г Степпе Арена ХХК болон Степпе Амюзмент ХХК нар хамтран амжилттай зохион байгууллаа.
Мэдээ / November 30, 2022