“Hackateen-2021” програмчлалын олимпиадын сүүлийн шатууд “Steppe Arena-Мөсөн өргөө”-нд зохион байгуулагдана
da2bac53-00b5-44d3-8313-4f76f752b30f
May 28, 2021

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай, Ерөнхий боловсролын “Нэст Эдүкэйшн” сургуулиас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Hackateen-2021” програмчлалын улсын олимпиадын эхний шалгаруулалтууд дуусаж, сүүлийн шатуудад өрсөлдөх шилдэг 90 оролцогч шалгарсан билээ. Тус олимпиадын сүүлийн шатуудыг “ Steppe Arena-Мөсөн өргөө” цогцолборт зохион байгуулахаар болж, “Steppe Arena” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ц. Мөнхтүвшин, “Нэст Эдүкэйшн” сургуулийн гүйцэтгэх захирал О. Хаш-Эрдэнэ нар гэрээг үзэглэлээ. Ингэснээр “Hackateen-2021” олимпиадын сүүлийн шатууд болох Өрсөлдөөнт програмчлалын болон Төслийн шатууд ирэх наймдугаар сард Монголын анхны ОУ-ын стандарт бүхий “Мөсөн өргөө” спортын ордонд зохион байгуулагдахаар боллоо. Мөн хамтын ажиллагааны хүрээнд талууд мэдээллийн технологийн чиглэлээр бүх нийтийн боловсролыг дээшлүүлэх, олон нийтэд энэ чиглэлийн мэдээлэл түгээх, мэдээллийн технологийн салбарын залгамж халаа, чадварлаг хүний нөөцийг бэлтгэх зэрэг чиглэлд хамтран ажиллах юм. Мэдээллийн технологийн боловсрол, хөгжлийн төлөө хамтран ажиллаж буй “Нэст Эдүкэйшн” сургуулийн хамт олонд талархал илэрхийлье ! Мөрөөдөл биелэх Мөсөн өргөө Мөрөөдлийг хэрэгжүүлэх мэдээллийн технологитой хамтдаа!

5807613c-8c12-4c1c-82df-739d8d0764b0

Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд
753475b4-8ce3-40a8-b89a-48c8b4e05da0

Жил бүрийн 12-р сард дэлхийн өнцөг булан бүрд өөр өөр найруулга өнгө аястайгаар 100 гаруй жил тоглогдохдоо эдүгээг хүртэл үзэгчдийн зүрх сэтгэлийг булаасаар буй сонгодог урлагийн сор болсон бүтээл бол Щелкунчик билээ. Тэгвэл олон улсад анх удаа Монгол уран бүтээлчийн санаачлагаар медиа арттай хослуулан үйл явдал бүр нь үлгэрийн мэт тодрох “Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт бүжгэн жүжиг 3 өдрийн турш Степпе Арена Мөсөн Өргөөд танхим дүүрэн үзэгчидтэй амжилттай болж өндөрлөлөө.

Мэдээ / January 4, 2023

850495ba-4123-4996-ac71-e8a17b7afab9

Ази тивийн холимог тулааны хамгийн том холбоо болох One Championship-ын албан ёсны эрхтэй холимог тулааны Road to One Mongolia реалити шоу тэмцээний  үндэсний ялагч тодруулах финалын тоглолт Улс тунхагласны баярын өдөр Степпе Аренад амжилттай болж өндөрлөлөө. 

Мэдээ / November 30, 2022

d6db0d6e-bae4-45df-8b64-65f687325bf6

Монголд анх удаа уран зургийг дижитал хэлбэрт хөрвүүлж 360° хэмжээст 11 метр өндөр дэлгэцээр үзүүлэн электроник урсгалын орон орны артистуудын хөгжмийг дан ганц сонсгох бус харуулж, сонсгож мэдрүүлж чадсан “Хархорум дижитал арт, хөгжмийн фестиваль”-г Степпе Арена ХХК болон Степпе Амюзмент ХХК нар хамтран амжилттай зохион байгууллаа.


Мэдээ / November 30, 2022