“Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт бүжгэн жүжиг амжилттай болж өндөрлөлөө
753475b4-8ce3-40a8-b89a-48c8b4e05da0
January 4, 2023

Жил бүрийн 12-р сард дэлхийн өнцөг булан бүрд өөр өөр найруулга өнгө аястайгаар 100 гаруй жил тоглогдохдоо эдүгээг хүртэл үзэгчдийн зүрх сэтгэлийг булаасаар буй сонгодог урлагийн сор болсон бүтээл бол Щелкунчик билээ. Тэгвэл олон улсад анх удаа Монгол уран бүтээлчийн санаачлагаар медиа арттай хослуулан үйл явдал бүр нь үлгэрийн мэт тодрох “Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт бүжгэн жүжиг 3 өдрийн турш Степпе Арена Мөсөн Өргөөд танхим дүүрэн үзэгчидтэй амжилттай болж өндөрлөлөө.

Тоглолтод Монгол болон БНСУ-ын олон улсын шагналт балетын бүжигчид оролцсон бол ерөнхий найруулагчаар БНСУ-д 10 гаруй жил тэргүүн гоцлооч, бүжиг дэглээчээр ажиллаж буй МУСТА Ц.Цолмонбуд ажилласан юм. Тэрээр энэхүү бүжгэн жүжгийг хамгийн анх БНСУ-д зохион байгуулж Азидаа сонгодог урлагийнхаа хөгжлөөр тэргүүн эгнээнд жагсах тус улсын үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байсан бол ийнхүү Монголынхоо үзэгчдэд толилуулж үзэгчдээс нижигнэсэн алга ташилт авч чадлаа. 

446fa13f-b5dd-429d-b081-890df9c4df3d

“Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт бүжгэн жүжигт дан ганц балет биш циркийн үзүүлбэр багтсан бөгөөд уран бүтээлчид, бүжигчдийн мэргэжлийн ур чадвар, тайз дэлгэцийн шинэ шийдэл нь тоглолт үргэлжлэх 2 цагийн турш нүд салгамгүй, зүрх булгилуулсан, бахархам, үнэхээр гайхамшигтай байсан юм. Мөн тоглолтын хувцас яах аргаггүй нүд гялбам гоёмсог байсныг онцлох нь зүйтэй. Тоглолтын хувцасыг загвар зохион бүтээгч Кадр урласан юм. 

3b2ce4ab-2d73-4041-a2cd-ad40ddbca85b

Энгийн биш балетын сонгодог хэлбэрийг хадгалж чадсан мөртөө орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан нүдний өмнө үнэхээр л ид шидийн мэт тодорч чадсан нь балетын урлагт нэгэн шинэ дэвшлийг авч ирж чадсан гэж хэлэхэд буруудахгүй биз ээ. Шинэ үеийн балетыг хүрэлцэн ирж үзсэн хүндэт үзэгчдэдээ баярлалаа.  

55f6265d-0284-40a8-ac0b-43055c3d4790

“Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт бүжгэн жүжгийг Степпе Арена болон Элит балет ХХК нар хамтран Монголынхоо үзэгчдэд толилууллаа. Тоглолтын ард бүх зүрх сэтгэлээ зориулан ажилласан Степпе Арена, Степпе Холдингын нийт хамт олондоо мөн халуун баяр хүргэн талархал илэрхийлье.

2fc05621-1b9e-4e1c-bf6c-d122b153fc67

Сүүлд нэмэгдсэн мэдээнүүд
753475b4-8ce3-40a8-b89a-48c8b4e05da0

Жил бүрийн 12-р сард дэлхийн өнцөг булан бүрд өөр өөр найруулга өнгө аястайгаар 100 гаруй жил тоглогдохдоо эдүгээг хүртэл үзэгчдийн зүрх сэтгэлийг булаасаар буй сонгодог урлагийн сор болсон бүтээл бол Щелкунчик билээ. Тэгвэл олон улсад анх удаа Монгол уран бүтээлчийн санаачлагаар медиа арттай хослуулан үйл явдал бүр нь үлгэрийн мэт тодрох “Щелкунчик ба гайхамшгийн орон” медиа арт бүжгэн жүжиг 3 өдрийн турш Степпе Арена Мөсөн Өргөөд танхим дүүрэн үзэгчидтэй амжилттай болж өндөрлөлөө.

Мэдээ / January 4, 2023

850495ba-4123-4996-ac71-e8a17b7afab9

Ази тивийн холимог тулааны хамгийн том холбоо болох One Championship-ын албан ёсны эрхтэй холимог тулааны Road to One Mongolia реалити шоу тэмцээний  үндэсний ялагч тодруулах финалын тоглолт Улс тунхагласны баярын өдөр Степпе Аренад амжилттай болж өндөрлөлөө. 

Мэдээ / November 30, 2022

d6db0d6e-bae4-45df-8b64-65f687325bf6

Монголд анх удаа уран зургийг дижитал хэлбэрт хөрвүүлж 360° хэмжээст 11 метр өндөр дэлгэцээр үзүүлэн электроник урсгалын орон орны артистуудын хөгжмийг дан ганц сонсгох бус харуулж, сонсгож мэдрүүлж чадсан “Хархорум дижитал арт, хөгжмийн фестиваль”-г Степпе Арена ХХК болон Степпе Амюзмент ХХК нар хамтран амжилттай зохион байгууллаа.


Мэдээ / November 30, 2022