Мөсөн өргөө төсөлд ажилласан техникийн комисс дүгнэлт гаргалаа
548d7846-7658-4e2b-9305-ccfe228bda9c
February 3, 2021

“Мөсөн өргөө” ордны төслийн барилгын ажил ид хийгдэж байгаа бөгөөд дээврийн хучилтын огторгуйн хийцийн угсралтын ажлыг хүлээн авах техникийн комисс өнөөдөр энд ажиллалаа. Энэ комисст Захиалагч СА, Эс Ди инженеринг, зураг төсөл зохиогч Анаграмм ХХК -ийн зөвлөх инженер, архитектор зургийн инженерүүд, гүйцэтгэгч НБИК ХХК-ийн удирдлага, төслийн инженерүүд багтдаг бөгөөд тэд барилгын ажилтай танилцав. Комисс угсралтын хийцийн гүйцэтгэлийг шалгасан үзлэгээс дараах дүгнэлт, зөвлөмжийг гаргасан байна. Огторгуйн хийцийн угсралт, бусад төмөр хийцийн ажлын гүйцэтгэл зураг төслийн дагуу угсрагдсан, зарим нэг зүйлийг тодруулах, тооцоог шалгаж хариу ирүүлэх, гүйцэтгэгч дутуу орхисон болон засах ажлыг гүйцэтгэж дуусгаж захиалагчид мэдэгдэх, гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн акт, бичиг баримтыг сайтар бүрдүүлж баталгаажуулан захиалагчид хүлээлгэн өгөх зэрэг ажлыг холбогдох хүмүүст даалгалаа.

Recently added news
ea4f7a93-93f5-4c7a-9758-1037d0019261

Road to One реалити шоу нэвтрүүлгээ өнөөдрөөс эхлэн НЯМ гараг бүр 19:30 цагаас Монгол HD телевизээр хүлээн авч үзээрэй.

News / October 13, 2022

da2bac53-00b5-44d3-8313-4f76f752b30f

Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай, Ерөнхий боловсролын “Нэст Эдүкэйшн” сургуулиас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “Hackateen-2021” ...

News / May 28, 2021

a9fc9a45-5d40-42cb-96bd-a5a34c638bf8

“Мөсөн өргөө” ордны төслийн барилгын ажил ид хийгдэж байгаа бөгөөд дээврийн хучилтын огторгуйн хийцийн угсралтын ажлыг хүлээн авах техникийн комисс ...

News / April 1, 2021