НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД БИД
Бид бизнесийн үйл ажиллагаандаа мэргэжлийн ёс зүйг эрхэмлэн ажиллахын зэрэгцээ нийгмийн хариуцлагын хүрээнд Билгүүнзул Сан ТББ-аараа дамжуулан Монгол Улсын ирээдүй хойч болсон хүүхэд багачуудад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Үйл ажиллагааны чиглэл
Эмзэг бүлгийн хүүхэд багачуудын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, нийгмийн харилцаанд бие даан оролцох аргад суралцахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай шим тэжээл, амин дэм агуулсан хоолоор үйлчилж хүүхдийн анхдагч хэрэгцээг хангах, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна.
Хүний эрхийг хамгаалах
Боловсролыг дэмжих
Амьжиргааны дэмжлэг үзүүлэх
Өдрийн хоол, амин дэмээр хангах
ИЖИЛ ТӨСТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАРИЛЦАН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ ХАМТРАН АЖИЛЛАХ